Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.
Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар дараах мэдээллийг өглөө:
Нийт 500 орчим сая ам.долларыг төвлөрүүлэх ёстой. Төрийн өмчит ААН-үүд үүргээ сайн биелүүлж байна. булганы боомт цар тахлын улмаас хаагдсан байсан ч эргээд сэргэв. Энэ нь валютын ханш тогтворжиход эерэг нөлөө үзүүлнэ. “Эрдэнэт” үйлдвэр, “Монголросцветмет” үйлдвэр валютын нөөц бүрдүүлэлтэд хувь нэмрээ ооруулж байна.
Гадаад валютын албан нөөц импортын хэдэн сарын хэрэглээг хангахаар байна.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар дараах мэдээллийг өгөв:
-Нүүрсний хулгатай, нүүрсний гэрээтэй холбоотой асуудлыг мөрдөн шалгаж байна. Мөн нүүрс тээврийн аль нэг компанид давуу тал олгосон, эсэхийг шалгана. ГХЯ-ны шугамаар үүнийг шалгана. Монгол Улсын хилээ бараа гаргасан эсэхийг мөн шалгах чиг үүрэгтэй ажлын хэсгийг Засгийн газар дэмжин ажиллана.
Агентлагууд энэ ажлын албанд шаардлагатай мэдээллийг яаралтай гарган өгөх үүрэгтэй. ЭТТ-н нүүсрийг нийт 9000 машин тээвэрлэдэг юм байна. Нэг бүрчлэн шалгах нь нүсэр ажил. Жолооч хилээр гарсан бол Хил хамгаалах газарт бүртгүүлдэг. Ачаатай гарсан бол Гааль бүртгэдэг. Эдгээр хоёр төрийн байгууллагын мэдээллийг тулгана. Орон нутгийн эрүүгийн цагдаа нарыг мөн энэ шалгалтад хамруулах үүргийг Ерөнхий сайд өгсөн. Бид энэ талаарх мэдээллийг олон нийтээс нуун хаагаагүй.
Ерөнхийлөгч өнөөдөр бидэнтэй уулзан, шалгалтын ажиллагааны талаар системтэй мэдээлэл өгөх үүргийг мөн өглөө. БНХАУ руу харилцан мэдээлэл солилцоход дэмжлэг үзүүлнэ гэсэн хүсэлтээ ГХЯ-аар дамжуулан илгээсэн. Дээр дурдсан ажлын хэсэгт туслах үүрэг бүхий штабыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас шийдлээ.