Ардчилсан намаас АТГ-ын зарласан нэртэй холбогдуулан мэдээлэл хийлээ.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал “АТГ-ын дарга З.Дашдаваа танд эмгэнэл илэрхийлье. АТГ-ыг ард түмний өмнө оршууллаа. Өнөөдөр зарласан нэрсийг харахад АТГ коммунист намын үзэл суртлын зэвсэг болж хувирчээ. Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар ах нарынхаа дохио зангаанаас гараагүй хүүхдүүд гэдгийг олж харлаа.
2016 оноос хойш гудамжинд байгаа АН яахлаараа нүүрсний хулгайг хийдэг юм бэ. Ард түмэн үүнд итгэхгүй. Дэлхийд багтахгүй хөрөнгөтэй, гадаадад тэрбум тэрбумаар объект худалдан авч буй Сү.Батболд хаана байна. Ард түмний өмч болсон Хотгор шанагын уурхайг 10 сая доллараар авч идсэн Ч.Хүрэлбаатар хаана байна. Гэмгүй царайлж, нүүрээ нуусан П.Анужин хаана байна вэ. Бидэнд мэдээлэл ирж байгаа шүү. МАН доторх хулгайчдаа зарлаж, тэмцэнэ гэж найдаж өнөөдрийг хүртэл харав.
УИХ-ын танхимд сууж байгаа гишүүдийн талаас илүү хувь нь хулгайчид шүү гэдгийг хэвлэлүүд мэдээлээд байна. Бид үүнийг хууль хяналтын байгууллагад шилжүүлнэ. Хулгайтай үргэлжлүүлэн тэмцэнэ” гэлээ.
Мөн ЕТГ-ын дарга асан Ө.Шижир Катар у