МҮАН, АН-тай нэгдэж, өнгөрсөн амралтын өдөр батламжилжээ. Намууд нэгдсэн талаар МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл “МҮАН улс төрийн үйл ажиллагаагаа зогсоож, ижил үзэл баримтлалтай АН-тай нэгдэж байгаа”-г хэллээ.
Тэрбээр “Монголд парламентын засаглал суларч, ардчиллын тулгуур багана болсон иргэний нийгмийн байгууллагууд улс төрийн намуудын нөлөөлөлд орсон. Хүний эрх зөрчигдөж, ардчиллын маш олон элемент алдагдаж байна. Монгол Улс хоёр том хөрштэй. Хөрш орнуудын төрийн нөлөө манай улсад маш хүчтэй байгаа. Монгол Улсад авторитор дэглэм тогтоох гэсэн сонирхол дотоод, гадаадад ч байна. Ийм сонирхлыг сөрөхийн тулд ардчиллын төлөө намууд хүчээ нэгтгэж, ажиллах нь чухал байна” гэсэн байр суурийг илэрхийллээ.
МҮАН-ыг татан буулгаж, үйл ажиллагааг нь зогсоож буй тухай бичиг баримтыг өнөөдөр Улсын дээд шүүхэд хүргүүлж буй аж.