Хүүхдийн мөнгө бэлнээр авах хүсэлтийг өнгөрсөн жилээс эхлэн ehalamj.mn систем болон ebarimt аппликэшнээр дамжуулан явуулсан. Тэгвэл энэ жил “хүүхдийн мөнгөө авахын тулд ehalamj.mn ээр бүртгүүлнэ үү. Хэрвээ хүсэлтээ илгээгээгүй тохиолдолд хүүхдийн мөнгө олгогдохгүй, автоматаар хуримтлагдана гэх мэдээлэл цахим орчинд тараад буй”.
Мэдээллийн дагуу Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас тодруулахад:
“Цахим сүлжээгээр худал мэдээлэл явж байна. Засгийн газрын хуралдаанаар хүүхдийн мөнгөний журам батлагдаагүй байгаа.
2021 онд хүүхдийн мөнгөө бэлнээр авах уу, хуримтлалаар авах уу гэж хүсэлт авдаг байсан. Бэлнээр авахаар бол сар бүр болон бүтэн жилээр нь хүсэлт илгээж баталгаажуулалт хийгддэг байсан.
Харин 2023 онд хүүхдийн мөнгө бэлнээр болон хуримтлалаар гэсэн хүсэлт авахгүй.
2023 онд хүүхдийн мөнгийг хэрхэн олгох талаар дэлгэрэнгүй мэдээлэл хараахан гараагүй байна. Энэ лхагва гаригт Засгийн газрын хуралдаанаас эцсийн шийдвэр гарна” гэв.