Шувуу ажиллагааны хүрээнд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг АНУ-аас авч ирж чадах эсэх талаар Хуульзүйн сайд мэдээлэл өглөө.
Сайд Х.Нямбаатар “Бид хүн болгонд ялгамжгүй адил тэгш хандах зарчим барьж байгаа. АНУ-ын Элчин сайд болон Монгол Улсад байгаа АНУ-ын Аюулгүйн албаны хүмүүстэй удаа дараагийн уулзалт хийж, энэ талын хүсэлтүүдээ тавьж байна. Бусад хүмүүст авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийг түүнд авч байгаа.
Бидний авсан мэдээллээр АНУ-д хямдхан амьдарч чадахгүй. Тиймээс хаанаас санхүүжиж байгааг мөрдөх албаныхан шалгаж байна.
Энэ хүмүүсийг авч ирэх бүх талын арга хэмжээг хэрэгжүүлнэ. Үр дүн гарна гэдэгт итгэлтэй байгаа” гэв.