“Хөгжлийн банк”-ны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат нь “Бэрэн” группийн захирал Б.Мөнхтөрийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор “Эрстэлтэй” гэдгийг мэдсээр байж 22.7 сая ам.долларын зээл олгож шийдвэрлэсэн.
“Бэрэн групп”-ээс Эрдэнэт хотод хэрэгжүүлэх барилгын арматурын үйлдвэр барих төсөлд зээл авах хүсэлтийг Хөгжлийн банканд хүргүүлжээ. Энэ дагуу Хөгжлийн банкны ТУЗ хуралдаж тус компанид жилийн 8 хувийн хүүтэй, 45 сарын хугацаатайгаар 2017 онд эргэн төлж дуусах нөхцөлтэйгөөр зээлийн гэрээ байгуулж, 7 удаагийн санхүүжилтээр 44 тэрбум төгрөгийг Бэрэн групп болон түүний хамаарал бүхий хуулийн этгээд бэлтгэн нийлүүлэгчдийн дансанд шилжүүлэн олгосон байна.
Ийнхүү Б.Мөнхбат нь Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа тус банкны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Шинэбаатартай бүлэглэн Хөгжлийн банканд их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогджээ.