НИТХ-д БШУ-ы сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийж байна. Тэрбээр хүсэлт гаргаж, Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй боловсролын чанарын хүртээмжийн талаар хэрэгжүүлж буй ажлаа танилцуулав.
Монгол Улсын боловсролын салбарт ажиллаж буй багш сурагчдын 70 хувь нь Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг. Хот хөдөөгийн сургуулийн ялгаа байдаг бол хотын төвийн болон захын хорооллын сургалтын чанарын ялгаа байна.
Тэрбээр, 2022 оноос эхлэн сургууль, цэцэрлэг гүйцэтгэлд суурилсан чанарын үнэлгээг хийсэн. Энэ үнэлгээг жил бүр хийнэ. Үнэлгээг хийхдээ манай улсын сургалтын хөтөлбөр, сурах бичиг, багш нарын заах ур чадвар чанарын шаардлага хангаж байгаа эсэхийг нэн түрүүнд судалсан.
Манай улсын боловсролын чанар хөгжсөн орнуудаас маш их хоцрогдсон байна. Дэлхийн банкнаас хийсэн судалгаагаар 12 жилийн сургууль төгсөж байгаа ч 8-р ангийн ур чадвартай хүүхэд гарч байна. Сэтгэл зовоосон үнэлгээний дүн гарсан.