Иргэн Э.Одбаярыг шүүхээс гарч ирмэгц, хэсэг танхай этгээдүүд “Бид Халхын Голын баатруудын өшөөг авч байна” гэх мэтээр биенд халдсан хэрэг гарсан билээ. Үүнийг Засгийн Газар, Ерөнхий Сайдын даалгавраар хийсэн гэх бичлэг, эвлүүлгүүд ч сошиалаар цацагдаж буй.
Үүнтэй холбоотойгоор Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд Х.Нямбаатар: “Бусдын эрхэнд халдсан масктай этгээдийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм байна. Одоо тэгээд гудамжинд заамдалцсан ямаан омогтуудыг бүгдийг Засгийн Газартай тай наах нь бас туйлшрал юм даа.” гэжээ.