ОХУ-ын нийслэл Москва хотод зохион байгуулагдсан “Ялта хүрэх зам” наадам тавдугаар сарын хоёрны өдөр ялагчдаа тодруулжээ. Энэ наадам тав дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд 2023 оны наадамд дэлхийн 15 орны уран бүтээлч оролцсон байна.
Аугаа их Эх орны дайны ялалтын түүхийг сурталчлах зорилготой энэ наадмын шувтаргын шатанд үлдсэн дуучид “Солдаты в путь”, “Давай закурим”, “Наше небо”, “Эх, дороги”, “Пора в путь-дорогу”, “Журавли” зэрэг дууг дуулжээ. Энэ уралдааны нэгдүгээр байранд Индонезийн дуучин Лаурентиус Раймонд Жуниор Пардамеан, хоёрдугаар байранд Германы дуучин Тино Айсбреннер нар орсон байна.
Харин гуравдугаар байранд Монголын төлөөлөгч Батцэнгэлийн Заяат, Зимбабвегийн дуучин Ивонн Саурамба нар оржээ.
Энэ жилийн наадмын шагналын сан нь таван сая рубль байсан, нийт 56 орноос 200 хүсэлт хүлээн авсан гэж зохион байгуулагчид мээдэлсэн байна.
Москва хотод болсон “Ялта хүрэх зам” наадамд оролцон, гуравдугаар байр эзэлсэн Б.Заяат нь Монгол Улсын Соёл Урлагийн Их сургуулийн Хөгжмийн урлагийн сургуулийн Сонгодог урлагийн тэнхмийн дуурийн дуулаачийн дөрөвдүгээр дамжааны оюутан аж.