Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал “Шилэн” ажиллагааны хүрээнд нийслэлийн Засаг дарга нарын олгосон газрын талаарх 36,985 мэдээллийг шилэн болгож буй талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Нийслэлийн Засаг Дарга нар хэнд, хаана, хэзээ ямар хэмжээ зориулалтаар газар олгосон талаарх 2000 оны нэгдүгээр сарын 1-нээс 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний түүх баримтыг shilen.gov.mn сайтад ил тод болголоо.
Үүнд:
- Газар эзэмших, ашиглах эрх олгосон 14,954
- Эрхийн гэрчилгээний талбай, зориулалт өөрчилсөн 6,329
- Эрхийн гэрчилгээ шилжүүлсэн 8,525
- Эрхийн гэрчилгээний хугацаа сунгасан 7,150 гээд нийт 36,958 захирамжийг нээлттэйгээр өнөөдөр байршуулж байна.
Та бүхэн регистрийн дугаараар нь хайвал бүх мэдээллийг нэг дор авч болно. Нийслэлийн аль дарга тухайн үед ямар компани, аж ахуйн нэгжид газар олгосон, түүнийг нь ямар компани, ААН худалдаж аваад, өөр ямар дарга зориулалтыг нь өөрчилсөн бэ гэдэг нь тодорхой байгаа.
2020 оны арванхоёрдугаар сарын 31-нээс өнөөдрийг хүртэлх нийслэлийн газар олголтын мэдээллийг дүүргийн Засаг дарга нарын мэдээлэлтэй нэгтгээд зургаадугаар сарын 1-нээс өмнө байршуулна. Нийслэлийн хувьд 20 жилийн 36,000 гаруй захирамжийг ил болгож байна” гэдгийг хэллээ.