Гагнуурчид нэгдэж, нийслэлийн хэмжээнд хүүхдийн тоглоомын талбай, сургууль, цэцэрлэгийн талбайд хугарч, эвдэрсэн тоглоом хэрэгслийг сайн дураараа гагнаж өгнө. Уг аян зургаадугаар сарын 20-27-ны өдрүүдэд өрнөх бөгөөд нэг дүүрэг дээр гурван хүнтэй дөрвөн баг ажиллахаар төлөвлөжээ.
Бид уг аяныг санаачлагч Д.Машбатаас тодруулан асуухад “Иргэн хүнийхээ хувьд эмзэглэх үүднээс яг ажлыг санаачилсан. Учир нь хэдхэн минут гаргаад л гагначих юмыг хайхрахгүй орхисноос хүүхдүүд гэмтдэг. Бүр насан туршийн хөгжлийн бэрхшээлтэй ч болдог. Тэгэхээр энэ эзэнгүйдээд орхигдоод байгаа асуудлыг нэг удаа сайн дураар шийдчихье гэж бодсон.
Энэ ажилд дор хаяж 100 гагнуурчин хэрэгтэй. Нэг дүүрэгт гурван гишүүнтэй дөрвөн баг ажиллуулахаар төлөвлөсөн. Одоогоор эхнээсээ нэгдээд бүртгүүлж байна. Иргэдийн өгсөн мэдээллийн дагуу гагнуурчид очоод гагнаад л явчихна гэсэн үг. Ингэхдээ хүүхэд тоглодог газар бүр хугарсан эвдэрсэн гагнуур шаардлагатай бүхнийг цэгцэлнэ” гэлээ.