Одоогоос 3000 гаруй жилийн өмнөх цаг үед хамаарах “бараг шинээрээ шахуу” хүрэл илд олсноо Германы археологичид зарлажээ.
Хүрэл зэвсгийн дунд үе буюу Нийтийн Тооллоос Өмнөх 14 дүгээр зууны үеийн уг олдвор өнгөрсөн долоо хоногт Нордлингенд явуулсан малтлагаар илэрснийг Бавар мужийн түүхэн дурсгалыг хамгаалах албаны төлөөлөгч мэдээлсэн байна.
Нордлинген нь Герман улсын өмнөд бүс нутаг, Нюрнбэрг, Штуттгарт хотуудын дунд оршдог газар юм.
Илдийг эрэгтэй, эмэгтэй, хүүхэд гурван хүнийг хамтад нь оршуулсан булшнаас илрүүлжээ.
“Илд болон булшийг манай археологичид илүү нарийвчлан судлах шаардлагатай. Гэхдээ олдсон эд зүйлсийн хадгалагдсан байдлыг үнэхээр онцгой сайн гэж хэлж болохоор байна. Ийм сайн чанартай хадгалагдсан зүйл олдох нь маш ховор юм” гэж Бавар мужийн албаны хүн Матиас Фейл ярьсан байна.
Эх сурвалж: Associated Press