Жүжигчин Д.Баттөмөрийн найруулсан “Трио” уран сайхны кино 14 дэх шагналаа авч, ирэх есдүгээр сард болох 26 дахь удаагийн Италийн “Religion Today Film Festival”-д албан ёсоор сонгогджээ.
Уг дэлгэцийн уран бүтээл Америк, Канад, Франц, Итали, Египт, Солонгос, Энэтхэг, Польш, Эстони, Тайланд, Монгол зэрэг дөрвөн тивийн 11 улсаас 14 дэх шагналаа хүлээн аваад байгаа юм.
“Трио” кинонд 130 дугаар сургуулийн тэгш хамруулах ангийн сурагч Т.Тэлмүүн тоглосон. СТА, жүжигчин Д.Баттөмөрийн найруулж, өөрөө мөн дүр бүтээсэн. Киноны гол утга санаа нь “Хэнийг ч ардаа бүү үлдээ” гэсэн утга санааг агуулж, дауны хам шинжтэй хүмүүсийн эрхийг хамгаалах, эрх тэгш хүртээмжтэй нийгмийг цогцлоохыг уриалсан уран бүтээл билээ.
I can’t express how much I admire the effort the author has put into writing this exceptional piece of content. The clarity of the writing, the depth of analysis, and the abundance of information offered are simply remarkable. His zeal for the subject is apparent, and it has undoubtedly resonated with me. Thank you, author, for offering your insights and enlightening our lives with this incredible article!