Дорнод аймгийн “Байгаль хамгаалалтын захиргаа” ОНӨҮГ-аас Баяндун, Дашбалбар сумын нутагт орших “Угтам уул” улсын тусгай хамгаалалттай байгалийн нөөц газарт тандалт, ажиглалт судалгааны автомат камеруудыг байршуулав.
Тус аймгийн ИТХ-ын 2020 оны 06 дугаар тогтоолоор “Байгаль хамгаалалтын захиргаа” ОНӨҮГ байгуулагдан, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийг ханган орон нутгийн нөөц бололцоонд тулгуурлан үйл ажиллагаа явуулж байна.
Халиун буга (Cervus Elaphus) нь зун шаргал, бор хүрэн, өвөл бор саарал өнгөтэй. Эрийг дайр, эмийг согоо, үр төлийг илий гэж нэрлэнэ. Ороо хөцөө 9-10 дугаар сард болно.
Бугын дуудлага нь согооны орооны хугацааг жигдрүүлэх, байршлаа мэдэгдэх, өрсөлдөгчөө тодорхойлох гэх мэт олон талын үүрэгтэй. Хээлээ тээх хугацаа 230-258 хоног бөгөөд согоо 5-7 дугаар сард голчлон нэг илий гаргана.
Эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын яам