Дорнод аймгийн музейн сан хөмрөгт өнөөдөр Монгол Улсын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар, өрлөг жанжин, Монгол Улсын 13 дахь Ерөнхий сайд Маршал Хорлоогийн Чойбалсангийн эдэлж, хэрэглэж байсан дээлийг УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр хадгалуулав.
Энэхүү түүхэн дээлийг музейд хадгалуулснаар үзэгч түмэн, хойч үедээ сурталчлан таниулж өвлүүлэн үлдээх өндөр ач холбогдолтой гэж Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.