Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан А.Гансүхийн гэрт гадны этгээд дайран орж, биед нь халдсанаас эмнэлэгт хүргэгдсэн гэх мэдээлэл гарсан.
Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад,“Цагдаагийн байгууллагад 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 09 цаг 34 минутад Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхоны тоотод “Хүн орж ирээд зодоон болоод байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Тус дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс шалгахад иргэн “Г”-ийн биед иргэн “И” гэгч халдсан үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Иргэн “Г”-г хохирогчоор тогтоон гэмтлийг тогтоолгохоор Шүүх шинжилгээний ерөнхий газарт шинжээч томилж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна” гэлээ.
It’s a pity you don’t have a donate button! I’d certainly donate to this fantastic blog! I suppose for now i’ll settle for bookmarking and adding your RSS feed to my Google account. I look forward to new updates and will talk about this blog with my Facebook group. Talk soon!