Ойрын өдрүүдэд хүйтний эрч эрс чангарах төлөвтэй байна. Иймд айл өрхүүд гэр, сууцандаа галлагаа хийсэн бол яндангаа сугалж, өрхөө бүтээхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Мөн байшинд амьдардаг айл өрхүүд яндангийн сойлтыг хаахгүй байхыг анхаарна уу.
Иргэн та гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангаж угаар мэдрэгчийнхээ хэвийн ажиллагааг шалгаарай.
Эх сурвалж: Тавантолгой түлш ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төв