“Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд цасан шуурга шуурч 4 настай хүүхэд төөрч алга болоход Монгол банхар нохой аминд нь орж аварсан байна.
Учир нь хүүг банхар нохой гэдсэндээ хумьж ороогоод дааруулаагүйн улмаас хүү даарч, бээрэлгүй мөн түүнчлэн цасан шуурганд хөлдөлгүй амь аврагдсан аж. Нэг хоногийн турш Банхар нохой хүүг бөөцийлөн хамгаалж байхад нь Онцгой байдлын эрлийн багийнхан олсон байна. Онцгой байдлын албаныхан нохойн хуцах чимээнээр Банхар хүү хоёрыг эсэн мэнд олжээ. Нохой хүний хамгийн сайн анд нөхөр гэдгээ энэ үйлдлээрээ харуулаад байна” хэмээн олон нийтийн сүлжээнд түгээд байгааа энэхүү мэдээлэл нь худал болохыг албан ёсоор анхааруулж байна.
Энэхүү мэдээлэл нь 2018 оны 4 дүгээр сарын 30-нд БНХАУ-д болсон мэдээлэл бөгөөд тухайн үед цасан шуурганд төөрсөн хүүхдийн амийг монгол үүлдрийн нохой аварсан хэмээн бичиж байжээ.
Иймд худал мэдээллийг цааш түгээхгүй байхыг хүсье.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР