Түүхэнд дуудлага худалдаагаар хамгийн өндөр үнээр зарагдсан Ferrari-г та харж байна.
Час улаан өнгөтэй, уралдааны 7 дугаартай, 1962 оны энэхүү “Ferrari 330 LM / 250 GTO” загвар Нью-Йорк хотноо Sotheby’s-ийн дуудлага худалдаагаар зарагдлаа. Тус автомашиныг татвар, хураамж нэмэгдээд 51.7 сая ам.доллароор авах эзэн нь ердөө 20 минутын дотор тодорсон байна.
Өвөрмөц 4 литрийн багтаамжтай хөдөлгүүр бүхий энэхүү Ferrari 1962 онд “Nürburgring”-ийн 1,000 км-ийн уралдаанд нийлбэр дүнгээр хоёрдугаар байрт орж байжээ.