The Telegraph: Соёлын солилцоог ямагт хүлээн авна. Гэхдээ эндхийн үзэгчид суртал ухуулга бүхий мессежийг таалах нь юу л бол.

Өнгөрсөн долоо хоногт Лондон хотод нээгдсэн “The Mongol Khan” жүжгийн талаар “The Telegraph” сонинд нийтлүүлсэн Марианка Свэйний шүүмжийг орчуулан хүргэж байна.

The Telegraph: Өө, тэр яаж чадах вэ дээ!

Энэхүү сайн утга агуулга бүхий монгол туулийн зөөлөн хүчний бодлого явуулах оролдлого мөсөн гол мэт удаан үйл явц, өнгөцхөн дүрүүд, муу хөгжим, суртал ухуулгын мессежээр боомилогджээ.

Монголын түүхийн тухай энэ жүжгээс мэдвэл зохих эхний зүйл бол, жүжиг дээр гарч буй хаан нь Чингис хаан биш. Харин ОХУ, БНХАУ-ын нөлөөллөөс гарахыг хичээж буй жижиг улсын энэхүү зөөлөн хүчний бодлого явуулах гэсэн оролдлого нь хоёр мянган жилийн өмнөх үйл явдлыг дүрсэлнэ. Гэхдээ энэ жүжиг Их Британи Монгол Улстай дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тохиолдуулан тоглож байгаа онцлогтой.

Ийм сонирхолтой зохиомжтой ч, ээ халаг, 70 хүний бүрэлдэхүүнтэй энэ тууль үнэхээр уйтгартай юм.

Зохиолыг 1998 онд Бавуугийн Лхагвасүрэн бичсэн. Хаан ширээ залгамжлах асуудалтай тулгарч буй хааны тухай өгүүлдэг. Түүний хатан болон татвар эм нь бие биеэсээ хэдхэн хоногийн зайтай нуган үр төрүүлдэг байна. Гэвч хатны төрүүлсэн хүү нь үнэндээ хааны зөвлөхийн хүү болж таардаг.

Үүнийг сэжиглэсэн хаан татвар эмийн хүүг өв залгамжлагчаар өргөмжилсний дараа, түүний зөвлөх хүүхдүүдийг сольж орхидог байна. Энэ бүх процессыг нэг сценд, үгүй бол оршил хэсэг дээрээ уншиж үзэгчдэдээ хялбархан дамжуулж болно. Гэхдээ үгүй ээ, энэ хэсэг жүжгийн тал хүртэл үргэлжилнэ.

Бүгд л Жеймс Бонд киноны дайсны дүр мэт урт төлөвлөгөө гаргаж, үүнийгээ сцен өөрчлөгдөх болгонд дахин давтаж сануулдаг шүү дээ. Жүжгийн явц нь мөсөн голын урсах хурд мэт удаан, гэсэн хэр нь энэ савангийн дуурь мэт өргөн хүрээтэй зохиолоос дуурь, балет эсвэл Шекспирийн жүжгээс мэдэрдэг урлагийн таашаал огт авч чадахгүй.

Түүхч Жон Мэний (Түүнд зохиолч Тимберлейк Вертенбейкэр тусалсан бололтой. Гэхдээ итгэхэд хэцүүхэн л юм) англи хэл рүү орчуулсан байдал нь зүйрлэлүүдээр дүүрэн. Ингэхдээ өвөг дээдсээ дуудах эртний маягийн хэллэгээс, “Arse” гэх мэт орчин цагийн либерал хараалын үгийг хооронд савладаг. Жишээлбэл, хаан “Үзэхүйеэ сарны гэрэлд гийсэн лугаа адил гэгээн тунгалаг царайтай” эмэгтэй хайж байна гэх мэт, үнэхээр жигтэй үг ашигладаг. Тийм байг, гэхдээ ийм дүрслэлийг арай товчлох арга байсангүй юу?

Хоёрдугаар хэсэгт аллага их гардаг тул эмгэнэлтэй байх учиртай. Гэхдээ дүрийн хөгжүүлэлт маш бага учир эмгэнэх юм бараг байхгүй. Б.Баатарын “Hero Entertainment” продакшн нь Колизейн тайзнаа бөөгнөрөн, шувууны сүрэг мэт хөдлөн бүжиж буй дээлтэй бүжигчдийн найрал дууны хэлбэрээр бол сайн ажилладаг аж.

Тэгсэн ч гэлээ нэг л уйтгартай. Жүжиг Цирк дю Солел маягийн акробат, утаагаар ханиалгаж буй илүүц луу, өнгөцхөн сэлмийн тулаан, тэгээд “Араатны Хаан”-тай харьцуулахад маруухан маск зүүсгэлтэй.

Тулааны хэсгийн хөгжим нь муухан киноныхтой адил. Зарим үгсийн хооронд гэнэт сүртэй орж ирдэг болохоор сүүлдээ хөгжмийг анзаарахаа ч болино. Хувцаслалтын хувьд уламжлалт хувцаснаас эхлээд цус, судас, хөх харагдсан бие барьсан загвартай. Үүн дээр нэмээд жигтэй гэмээр янаг дуу чимээ, хүчтэй амьсгалсан хэсгүүдтэй.

Жүжиглэх арга барил маш уянгалаг. Г.Эрдэнэбилэг хааны дүрээрээ хүчирхэг байсан ч үзэгчид түүнээс илүү мэдээлэлтэй болохоор хааныг мэргэн удирдагч гэж харахад хэцүү. С.Болд-Эрдэнэ хошигносон дайсны дүр, У.Уранчимэг бол зовж зүдэрсэн хатан, Ш.Доржсүрэн ирээдүйн дарангуйлагч. Ш.Доржсүрэнгийн дүр эвгүйрхмээр. Түүний хөгжлийн бэрхшээлийг сул дорой байдал, хорон санаатай зүйрлэсэн.

Соёлын солилцоог ямагт хүлээн авна. Ялангуяа дипломат харилцааны түүхтэй, үндэс суурьтай бол. Гэхдээ эндхийн үзэгчид “төр”-ийг ард түмний өмнө эрхэмлэн тавих суртал ухуулга бүхий мессежийг таалах нь юу л бол.

Эх сурвалж: The Telegraph

Related Posts

}

Шинэ мэдээ