“The Guardian” сайтад нийтэлсэн шүүмжээс дурдвал:
Өв залгамжлалын тухай харуулсан гайхалтай тууль. 2000-аад жилийн өмнө буюу Чингис хаан Төв Азийг эзэгнэхээс өмнөх үйл явдлын талаар өгүүлнэ. Энэ жүжгийн зохиол нь их хүнд ч гэсэн дуучин, бүжигчин, уран нугараач гэх мэт 70 хүний бүрэлдэхүүн үнэхээр гайхалтай ажилласан.
Хэдийгээр хаан өөрийгөө хэрхэн золионд гаргаж буй талаар өгүүлдэг ч эмэгтэйчүүдийн үүрэг илүү сэтгэл хөдөлгөм. Эх хүнд тохиох эмгэнэлт үйл явдал болоод тэдний золиосны тухай харуулдаг.
Монголын соёлын түүхийг өгүүлэх Гладиаторын хувилбар ч юм шиг.
Бүжигчдийн уусан нэгдсэн байдал жүжгийн гол хэсэг гэж болно. Тэдний гарын чичирхийлэл бүр нь тухайн үзэгдлийн сэтгэл хөдлөлийг шингээсэн. Уламжлалт исгэрэлт, хөөмий зэргийг орчин үеийн хүнд басс хэмнэлтэй хослуулсан нь яг л аварга биетнүүд тайз донсолгож байгаа мэт.
Өмнө нь энэ жүжгийг Өвөр Монголд тоглох гэж байсан ч эрх баригчид үндсэрхэг болон салан тусгаарлах үзлийг нэмэгдүүлнэ хэмээн эмээж жүжгийг цуцалж байсан юм. Гэхдээ уг жүжиг Лондоны тайзан дээр огт өөр утга агуулж байна. Соёлын түүхийг арилжааны байдлаар шингээсэн мэт харагдаж байна.
Зарим талаараа Монголын соёлын түүхийг өгүүлэх Гладиаторын хувилбар ч юм шиг. Гэхдээ ийм гайхалтай байхад хэнд хамаатай гэж? гэсэн байна.