Нүүрсний гэх хэргийн нотлох баримтыг шинжлэн судлах эхний сонсгол ирэх сарын 4-8-нд товлогдсон.
Энэ удаагийн сонсголоор жижиг Тавантолгой буюу орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-тай холбоотой асуудлыг хэлэлцэхээр тогтжээ.
Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулахад “Шинжээч чөлөөлж, дахин томилоод байх хугацаа алга. Байгаа бүх боломж нөөцөөрөө чадлынхаа хэрээр ажиллаж үр дүнгээ гаргана.
2.5 сая машины бичлэг шүүж байна, хил хамгаалах байгууллага дээр устгасан байсан бүх мэдээллийг сэргээсэн.
Нүүрсний зөрүү гэж яригддаг, бүртгэлгүй хил гаалиар гарсан гэгддэг асуудлыг хоёр дахь удаагийн сонсгол дээр яригдана. Шалгалтын ажил үргэлжилж байгаа” хэмээн Хууль зүйн, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр мэдээлэв.