Зариг.мн сайтын Ерөнхий эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг хуулийн байгууллагаас хэд хэдэн үндэслэлээр буруутгаж, яллагдагчаар татсан.
Түүнчлэн Харилцаа холбооны зохицуулах хорооноос Зариг.мн сайтыг хаасан юм. ХХЗХ-ны дээрх шийдвэрийг эсэргүүцэж, Зариг.мн сайтын Ерөнхий эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэг болон тус сайтын сэтгүүлч, уран бүтээлчид өчигдөр өглөөнөөс эхэлж төв талбайд суулт зарласан.
Урьд шөнө тус сайтын 10 гаруй сэтгүүлч, уран бүтээлчид төв талбайд суултаа үргэлжлүүлж хоносон байна. Тэдний зүгээс сайтын үйл ажиллагааг хэвийн болгохыг шаардаж байгаа.
ХХЗХ-ноос “Зариг.мн сайтын үйл ажиллагаа нь 56 малыг хулгайлсан гэх хэрэгт нөлөөлсөн тул тус сайтыг хэрэг мөрдөж байх хугацаанд хязгаарлаж өгнө үү гэж хүссэн. Мөн ЦЕГ-ын шийдвэр ирсэн тул бид шийдвэрээ гаргасан. Эрх бүхий байгууллагаас зөрчил арилсан гэж үзвэл бид тус сайтыг нээх боломжтой” гэдэг тайлбар өгчээ.