Тээврийн цагдаагийн алба “УУСАН БОЛ БҮҮ ЖОЛООД” нэгдсэн хяналт шалтгалтыг улсын хэмжээнд зохион байгуулж ажиллалаа. Хяналт шалгалтын хүрээнд нийт 1100 хяналтын цэгт 2445 албан хаагч 399 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэжээ.
Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, нийслэл болон орон нутгийн авто замд хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тус арга хэмжээг зохион байгуулсны үр дүнд.
✅Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон-393,
✅Эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон-149,
✅Эрэн сурвалжлагдаж байсан-18 хүн,
✅Гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэл-58
✅Нийт 4342 зөрчлийг тус тус илрүүлэн таслан зогсоож учирч болох эрсдлээс сэргийлж ажилласан байна.