Манай улс оны эхний 11 сард экспортод 13.8 тэрбум ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 23.9 хувиар өссөн байна.
Экспортын барааны нийт дүнд
- эрдэс бүтээгдэхүүн 12 тэрбум ам.доллар буюу 86.5 хувь
- сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 687.7 сая ам.доллар буюу 5 хувь
- нэхмэлийн материал болон нэхмэл эдлэл 428.2 сая ам.доллар буюу 3.1 хувийг тус тус эзэлж эдгээр нь нийт экспортын дүнгийн 94.5 хувийг эзэлж байгаа юм.
2023 оны эхний 11 сард экспортолсон
- хар тугалгын хүдэр болон баяжмал, төмрийн хүдэр, цайрын баяжмал болон түүхий нефтийг 100 хувь, зэсийн баяжмалын 99.9 хувийг, чулуун нүүрсний 99.3 хувийг БНХАУ-д;
- үхэр адууны боловсруулсан ширний 33.5 хувийг, ямааны самнасан ноолуурын 86.2 хувийг Италид;
- ямааны угаасан ноолуурыг 99.7 хувь БНХАУ-д тус тус экспортолж дээрх нэрийн бараа нь экспортын нийт дүнгийн 82.5 хувийг эзэлж байна.
Түүнчлэн дурдсан хугацаанд 59.7 сая тонн нүүрс, 1.4 сая тонн зэсийн баяжмал, 4.3 сая баррель боловсруулаагүй нефть экспортолжээ.