Байгалийн эрсдэлтэй нөхцөл, цаг агаарын хүйтрэлт, томуу, томуу төст өвчний тархалт ихсэж байгаатай холбогдуулан танхимын хичээл, сургалтыг зайн, цахим хэлбэрт шилжүүлж байгааг Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр мэдээлэв.
Тодруулбал маргааш буюу арванхоёрдугаар сарын 18-наас 1-5 дугаар ангийн сурагчдын хичээлийг цахимд шилжүүлж байгаа юм.
Харин дунд, ахлах ангийн сурагчдын хичээлийг энэ сарын 25-наас цахимаар хичээллүүлнэ. Түүнчлэн өвлийн улирлын амралтыг арванхоёрдугаар сарын 28-наас нэгдүгээр сарын 28-н хүртэл үргэлжлэхээр шийдвэрлэжээ.