Чех улсын Прага хот дахь их сургуульд буугаар зэвсэглэсэн этгээд 14 хүний амийг хөнөөж, 25 хүнийг шархдуулсан хэрэг гарчээ. Энэ нь сүүлийн жилүүдэд тус улсад гарсан хамгийн их хохирогчтой хэрэг болоод байна.
Тодруулбал 24 настай гэмт этгээд өөрийн эцгийг хөнөөсний дараа 14 хүний аминд хүрч, дараа нь амиа егүүтгэсэн аж. Улмаар Чех улс даяар энэ сарын 23-ны өдрийг гашуудлын өдөр болгон зарлаад байгаа юм.
Хэрэг орон нутгийн цагаар 15 цагт болсон бөгөөд цагдаагийн албаныхан гэмт этгээдийг сурлагадаа сайн, өмнө нь ямар нэг гэмт хэрэг үйлдэж байгаагүй гэдгийг хэлжээ.
Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт тус улсад хоёр хүн бусдын гарт амиа алдсан байдалтай олдсон ба уг хэрэгт дээрх этгээдийг сэжиглэж байгаа гэв.
Чехийн ард иргэд Чарльзын их сургуулийн гадаа лаа асааж, амиа алдагсдад эмгэнэл илэрхийлж байна. Мөн АНУ, Франц зэрэг улсаас туслалцаа үзүүлэхэд бэлэн буйгаа илэрхийлжээ.
Эх сурвалж: Reuters