Сөүл болон түүний холбоотнууд тус бүс нутагт явуулж буй “өдөөн хатгасан цэргийн сургуулилт”-ын хариуд Пхеньян шинээр бүтээсэн усан доорх цөмийн зэвсгийн системийг туршиж байгаагаа зарлалаа.
Солонгосын төв мэдээллийн агентлаг (KCNA)-д баасан гарагт хийсэн мэдэгдэлдээ “Усан доорх цөмийн зэвсгийн системийн “Haeil-5-23″-ын чухал туршилтыг хийсэн бөгөөд туршилт нь цөмийн зэвсэг бүтээхэд тусалсан” гэж мэдэгджээ.
Дараа нь хэвлэлийн төлөөлөгч Вашингтон, Сөүл, Токио дахь “цэргийн дээрэмчид”-ийг буруушааж, хэрэв тэд бүс нутагт сургуулилтаа үргэлжлүүлбэл “гамшгийн үр дагавар” гарахыг анхааруулсан байна.
Эх сурвалж: RT