Өмнөд Солонгосын Инчеон хотын Сео-гу хогийн цэгээс бэлнээр 29 сая вон олдсоныг цагдаагийн байгуулага шалгаж байна.
“01 сарын 8-нд хогийн цэгийн хог буулгах цэгийн ажилчин А нь Инчон хотын Сөү-гү дүүргийн Судоквон хогийн цэгийн 3-р талбайн Д блок орчмоос боодолтой мөнгө олсон бөгөөд А нь эхлээд хогийн цэгийн шалан дээрээс 50,000 воны хоёр дэвсгэрт олж, улмаар ойр орчимд өөр дэвсгэрт байгаа эсэхийг шалгатал гялгар уутанд хийсэн боодолтой мөнгө байжээ.
Уутанд таван боодолтой 50,000 воны дэвсгэрт (25 сая вон), тусдаа 50,000 воны хэд хэдэн дэвсгэрт, хадгаламжийн дансны дуаар байсан байна. Нийт бэлэн мөнгө нь 29 сая вон болжээ.
Иргэн ачаа буулгах ажилд хяналт тавьж байсан байцаагч, барилгын ажилчид зохих журмын дагуу цагдаагийн байгууллагад шуурхай мэдээлж Инчеон хотын цагдаагийн газрын Геомдан дүүргийн цагдаагийнханд боодолтой мөнгийг хүлээлгэн өгчээ.
Цагдаа нар хадгаламжийн дансны баталгаа нь Кёнгидо мужийн Сихеун хотод амьдардаг иргэн Б-гийнх гэдгийг тогтоосон бөгөөд бэлэн мөнгийг ямар учир шалтгаанаар хаясныг шалгаж байна” гэжээ.
Эх сурвалж: Yonhab news