Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр буюу 2024 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр нийт 2194 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1863, гэмт хэргийн шинжтэй 87 дуудлага, мэдээлэл иржээ.
Тухайлбал, цагдаагийн албан хаагчид согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 зөрчил илрүүлсэн байна.
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг, зөрчлийн ял шийтгэлийн бодлогыг чангалсан шинэ Эрүүгийн болон Зөрчлийн хуулийг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхлээд 43 хонож байна. Энэ төрлийн зөрчил 53-57 хувь буурсан.
Он гарснаас хойш тээврийн хэрэгсэл жолоодож Зөрчлийн хуулиар торгуулж, жолоодох эрхээ хасуулсан хүмүүсээс өнгөрсөн 43 хоногийн хугацаанд давтан уг зөрчлийг гаргаж Эрүүгийн хуулиар ял шийтгүүлсэн хэрэг гараагүй байна. Шинэ Эрүүгийн хуулиар эрхээ хасуулсан этгээд давтан уг үйлдлийг гаргавал гэмт хэрэгт тооцож Эрүүгийн ял шийтгэгдэх болж чангарсан” гэж цахим хуудсандаа бичжээ.