Олимп, дэлхийн хүрэл медальт Д.Отгондалай үндэсний шигшээ багийн эрэгтэйчүүдийн дасгалжуулагчаар томилогджээ. Манай боксчид Холбооны Бүгд Найрамдах Герман улсад олимпын эрх авах тэмцээний бэлтгэлдээ гарсан юм.
Шигшээгийн шинэ дасгалжуулагч Д.Отгондалай тун удахгүй Германыг зорихоор болжээ.
Сонирхуулахад манай боксчдыг олимпын эрх олгох хоёр тэмцээн хүлээж буй. Энэ сарын 29-нөөс гуравдугаар сарын 12-ныг хүртэл Италийн Бусто-Арсициод эхний тэмцээндээ оролцох бол ирэх тавдугаар сарын 23-нд Тайландын Бангкок хотод олимпын эрх олгох сүүлийн тэмцээн болно.
Боксын шигшээ багийн дасгалжуулагчид:
-
Эрэгтэй багийн ахлах дасгалжуулагч: Б.Эрдэнэбаяр
-
Эрэгтэй баг: Ц.Даваацэрэн, О.Батхүү, Д.Отгондалай
-
Эмэгтэй багийн ахлах дасгалжуулагч: Ж.Еркин
-
Эмэгтэй баг: Г.Мөнхжаргал
-
Залуучууд: Т.Ганзориг