Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр боллоо.
Шүүгдэгч З.Энхболд эрүүл мэндийн шалтгаантай тул шүүх хуралдааныг хойшлуулж өгөх хүсэлтийг шүүх бүрэлдэхүүнд ирүүлжээ.
Тус хүсэлтийн дагуу шүүх хуралдааныг гуравдугаар сарын 7-ны 13:30 цаг хүртэл хойшлуулах шийдвэрийг шүүгчид гаргасан байна. Ингэснээр тус шүүх хурал нийт тав дахь удаагаа хойшилж байгаа юм.