Үндэсний номын сан шинэ байрандаа салбарлан нүүх бэлтгэл ажлаа эхлүүлжээ.
Иймд маргаашаас эхлэн уншлага, үйлчилгээг хэсэг хугацаанд хаах болсныг номын сангийн захиргаанаас мэдээлэв.
Монголын Үндэсний номын сангийн шинэ цогцолборын шав тавих ёслол 2014 оны наймдугаар сард буюу болсон. 2008 онд Ерөнхийлөгчийн 173 дугаар зарлиг гарснаар СБД-ийн 7-р хорооны нутаг дэвсгэрт 0.3 га газар олгожээ. Шав тавьснаас хойш зургаан жилийн дараа шинэ барилгын ажил эхэлсэн.
Үндэсний номын сангийн шинэ байрыг 12 тэрбум төгрөгөөр төсөвлөж, Засгийн газрын санхүүжилтээр хоёр жилдээ багтаан барихаар төлөвлөжээ.
Зураг төслийн ажлыг “Эгэл” ХХК хийсэн бол гүйцэтгэгчээр АКМИ холдинг компани шалгарчээ. Шинэ барилга 11 давхар, дэлхийн шинжлэх ухаан, технологийн сүүлийн үеийн ололтод тулгуурласан сан хөмрөг, үйлчилгээтэй, уншигчдад тав тухтай орчин нөхцөлийг бүрдүүлсэн, олон улсын номын сангийн стандарт шаардлагад нийцсэн барилга болох юм.