Увс аймаг дахь Хилийн цэргийн 0245 дугаар ангийн алба хаагч осгож амь насаа алдсан хэрэг гарчээ.
Энэ талаар Хил хамгаалах ерөнхий газраас “Хилийн цэргийн 0245 дугаар ангийн хилийн цэргийн 0227 дугаар салбарын хилийн харуулыг халалцуулахаар 8 хүний бүрэлдэхүүнтэй бүлэг хоёрдугаар сарын 29-нд явсан.
Алба хаагч Б нь хилийн цэргийн салбар руу явган явж байгаад замдаа осгосон байна. Алба хаагчийг гуравдугаар сарын 1-2-нд шилжих шөнө 01:00 цагийн үед хээрээс осгосон байдалтай олж, эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь насыг нь аварч чадаагүй харамсалтай хэрэг явдал гарлаа” гэж мэдээлэв.
Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ.