Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан гурил үйлдвэрлэгчдийг мөлжигчид гэв.
Тэрбээр “…1 кг улаан буудайг 700₮ авдаг. Гурилын үнийн 90% нь улаан буудайн үнэ.
Нэг кг гурилаа 2800₮ болгож зардаг.
Дөрөв нугалсан бизнес хийдэг мөлжигчид нийгэмд төрийн эрх мэдлээ ашиглаж өрсөлдөөнөө үгүй хийдэг нь үнэн.
Импортын татвар тавьж, квот тогтоодог. Квотоор орох гурилын хэмжээ хугацааг мэддэг, тааруулаад үйлдвэрлэлээ багасгадаг. Энэ бол луйвар!
Ингэж бизнес хийдгээ хамгаалах гэж олон ч хүн хөлсөлнө, олон ч хүнийг гүтгэнэ! Бүхий л салбарт энэ үйлчилж байна. Тэдний дүр нь сайхан эх орончид! Сайн бодох хэрэгтэй!” хэмээн цахим хуудсанаа бичжээ.