Олон Улсын Валютын Сан манай улсыг \”станд
бай” бус харин түүнээс хүнд нөхцөлтэй \”extended
fund facility” хөтөлбөрт хамруулах тухай санал тавиад эхэлсэн. Харин
энэ хөтөлбөрт хамрагдах тухай асуудлаар УИХ дахь олонхийн бүлэг хуралдаж,
ОУВС-гийн тавьж буй саналыг хүлээн авч, хөтөлбөрт хамрагдах нь зөв гэсэн
шийдвэрийг гаргаан байх юм.
Гэхдээ Засгийн газарт ОУВС-гийн
шаардлагыг зөөлрүүлж, уян хатан болгох чиглэлээр яриа хэлэлцээр хийх үүрэг өгчээ.
\”Extended fund facility” хөтөлбөр нь
ОУВС-гаас олгодог дөрвөн төрлийн зээл, хөтөлбөрөөс хамгийн хүнд нөхцөлтэй нь.\”Stand
by” хөтөлбөрт хамрагдах улсууд зээлдүүлэгчтэй тодорхой асуудлаар харилцан
тохиролцож санамж бичиг байгуулдаг.Санамж бичигт тавигдсан шаардлагуудыг
хөтөлбөр хэрэгжих хугацаанд тухайн улс биелүүлэх ёстой байдаг бол \”Extended
fund facility” хөтөлбөрт хамрагдахын тулд зээл авахаасаа ч өмнө ОУВС-гийн
тавьсан шаардлага нөхцөлийг хангах ёстой болдог байна.
Тэгвэл ОУВС-гаас Нийгмийн халамжийн гурван хуулийг
хүчингүй болгох шаардлага тавьжээ. УИХ
өнгөрсөн намрын чуулганы хугацаанд нийгмийн халамжийн чиглэлээр нэлээд хэдэн
хууль баталсан.Тэгвэл үүний гурван хуулийг нь хүчингүй болгох шаардлагыг
ОУВС-гаас тавиад байгаа.Тодруулбал,
Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн
төлүүлэх тухай хууль болон ахмадуудад насны хишиг олгох зэргийг хэрэгжүүлэх
болохгүй гэжээ. Мөн онцгой
албан татваруудыг нэмэх шаардлага хүргүүлж. Үүнд, манай улс шатахуунаа гаднаас импортоор
авдаг. Тиймээс шатахууны үнийг хөөрөгдөхгүй байх үүднээс Засгийн газар шатахуун
импортлогч компаниудад татварын хөнгөлөлт үзүүлдэг.Энэ онцгой албан
татварыг нэмэх шаардлагыг ОУВС-гийн төлөөлөгчид хэлсэн байна.Үүнтэй зэрэгцэн
архи, тамхины онцгой албан татварыг ч нэмэгдүүлэхийг сануулжээ.
Мөн 580 сая ам.долларыг зээлийн төлөлтийг хойшлуулахыг
шаардсан байна. Хөгжлийн
банкны 580 сая ам.долларын өрийг манай улс гуравдугаар сарын 21-нд төлнө.
Зээлийг Засгийн газар төлөх боломжтой гэдгээ хэлсэн. Энэ хүрээнд дөрвөн
хувилбар гаргаад буй бөгөөд аль ашигтай хувилбараар нь өрөө төлнө хэмээж байсан
юм. Тэгвэл ОУВС-гийн энэ өрийг төлөх хугацаагаа хойшлуулах санал тавьсан байна.Өөрөөр
хэлбэл, эдийн засгийн хямралтай байгаа энэ үед гадагшаа их хэмжээний валют
гаргаж болохгүй гэж шаардлага даа
дурджээ.
Засгийн газар хуралдаж, энэ
хөтөлбөрт хамрагдах зөв гэсэн шийдэл хүрсэн байна. Тэгэхээр Монгол Улсад ойрын
гурван жилд ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжиж, аливаа татварууд нэмэгдэж, халамжийн
бодлого зогсох нь гэж ойлгох болох юм.
Үндэстэн агентлаг