УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавыг АТГ-аас 48 цагийн хугацаатай баривчилжээ. Тодруулбал, Монполимет групп нь Монцемент цогц үйлдвэрийн төслийн хүрээнд Хөгжлийн банкнаас 2014, 2015 онд нийт 65 сая ам.долларын зээл авсан байдаг. Тэгвэл АТГ тус зээлийг зориулалт бусаар зарцуулсан байж болзошгүй гэж үзэж байгаа аж.
Үүнтэй холбоотойгоор Ц.Гарамжавыг шалгаж байх явцад АНУ-д тодорхой тооны үл хөдлөх хөрөнгө илэрсэн байж болзошгүй бөгөөд тухайн хөрөнгийг худалдан авсан эх үүсвэрийг гэмт хэргийн замаар олсон эсэхийг шалгахаар түүнийг саатуулсан байна.