Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн асуудлын талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр Сүхбаатар аймагт сонгуулийн сурталчилгааны ажил хийж байсан эмэгтэй бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх мэдээллийн талаар сэтгүүлч тодрууллаа.
Энэ асуултад ЦЕГ-ын Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга Б.Баттулга “Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дарьганга” зочид буудалд манай дүү охиныг хүчиндэхийг завдсан байж болзошгүй гэдэг дуудлага мэдээллийг зургаадугаар сарын 11-ний 03:24 минутад Сүхбаатар аймгийн Цагдаагийн газар хүлээж аваад мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Хэргийг шалгаж байгаа тул үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй” гэдэг хариулт өглөө.