• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 9 сарын 17
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    Орхон дээр уулзъя

    Орхон дээр уулзъя

    О.Энхбаатар: Налайхын замын гурван байршлын явган хүний гүүрэн гарцыг арванхоёрдугаар сард ашиглалтад оруулах гэрээтэй

    Эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил сүүлийн гурван жилд өсжээ

    XVI-XVII зууны үед хамаарах “Чингис хааны билиг сургаал” бүхий модны үйсэн дээр бичсэн судар олджээ

    Б.Пүрэвдагва: Нүхэн гарц хийчихээр манайхан доогуур нь ордоггүй. Тэгэхээр манайд нүхэн гарц үр ашиг муутай юм билээ

    Гадаадад оргон зайлж, эрэн сурвалжлагдаж байсан 37 этгээдийг Монголд авчирчээ

    4,700 орчим залуу офицер цусаа хандивлах аянд нэгджээ

    Л.Энх-Амгалан: Кабинетад хамт ажиллаж байсан нөхрөө “алдах” сайхан байх уу

    Х.Нямбаатар: Нохдоороо намын нөхдөө уруулдаг ажлаасаа хөндийрөөд Ерөнхий сайдын ажлаа хий

  • Улс төр
    АН: Төсөв хэлэлцэхгүй хэр нь шинэ сайдын томилгоонд ямар хурдан шийдвэр гаргаж байна вэ?

    У.Хүрэлсүх: Монгол Улсын нутаг дэвсгэр дэх уул, ус бүгд монгол хэлээр нэрлэгдэнэ

    Л.Энх-Амгалан: АН-ын дарга О.Цогтгэрэлийн хоёр цэцэрлэг төрөөс 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан байна

    “А.Намсаманд ШШГЕГ-ын харьяа асар их нөөцтэй нүүрс, гантигийн ордыг Засгийн газарт оруулж өг, хамтарч авлига хийе гэж миний өрөөнд орж ирсэн”

    Н.Учрал: Хууль зүй, дотоод хэргийн сайд, харьяа байгууллагын дээд, дунд шатны зарим удирдлагыг ажлаас чөлөөлж байна

    Л.Оюун-Эрдэнэ: Г.Занданшатар Б.Энхбаяраар хөлөө боолгож унасан. Одоо Н.Учрал хоолойгоо боолгож унаж магадгүй

    2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталж чадалгүй УИХ-ын ээлжит бус чуулганыг хаалаа

    У.Хүрэлсүх: Монгол Улсын иргэн бүр төрийн албан ёсны хэл болсон монгол эх хэлээ сурч эзэмших үүрэгтэй

    Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Гашуунсухайтын төмөр замын хил холболтыг дуусгаснаар түүхий эдийн экспорт нэмэгдэнэ

    1.9 сая баррель боловсруулаагүй нефть экспортолжээ

    “Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

    “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол олголоо

    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

  • Дэлхий дахинд
    Сансрын уудамд зэвсэг байрлуулснаа АНУ анх удаа албан ёсоор зарлав

    Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно

    Трамп насанд хүрсэн иргэн бүрд 5000 ам.долларын “ногдол ашиг” олгохоо амлав

    НҮБ-ын баталсан шинэ газрын зураг дээр Курилийн арлууд Оросын харьяанд дүрслэгдсэнийг Япон улс эсэргүүцэж засахыг шаарджээ

    Трамп, Путин нар утсаар Украйны асуудлыг ярилцав

    Ираны дайны ялагч Бразил

    Ираны дайны ялагч Бразил

    Япон улс үерийн эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулан хамгийн өндөр түвшний анхааруулга зарлалаа

    Мүүний шашны тэргүүн авлига, хээл хахуулийн хэргээр Өмнөд Солонгосын шүүхээс хоёр жилийн хорих ял сонслоо

    Балбын сургуулийн захирал 900 сурагчаа үерээс аварчээ

  • Эрүүл мэнд

    Хүүхдийн шүд цоорол 28.8 хувиар нэмэгджээ

    Зургаан сартайгаас зургаа хүртэлх насны хүүхдүүдийн 37.4 хувь нь томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдаад байна

    Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой

    Өтгөнөөр бохирдсон хүнс, усаар дамждаг “Cyclospora “хэмээх шимэгчээс үүдэлтэй гэдэсний халдварын томоохон дэгдэлт АНУ-д гарчээ

    “Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”

    ЕБС-ийн нэг, зургаа, аравдугаар ангийн сурагчийг эрт илрүүлэх үзлэгт оруулна

    Наадмын амралтаар шүлхий өвчний голомттой бүс нутгаар зорчихгүй байхыг АНХААРУУЛАВ

    Европыг дайрсан агаарын хэт халалтын улмаас 1,300 гаруй хүн амиа алдсан гэж ДЭМБ мэдээлжээ

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ

    П.Анужин: С. Амарсайхан – охин, гэргийнх нь өмнөөс яс шархирч байна

    Хиймэл оюун ухаан ойрын 10 жилд хүн төрөлхтнийг устгах магадлал 10 хувиас дээш байгааг анхаарууллаа

    Apple компани анхны эвхэгддэг iPhone-оо танилцууллаа

    “Гацуурт”-н Л.Чинбат автомашинаараа олон тооны адуу мөргөж, осол гаргажээ

    Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бээжинд яриад эхэлжээ

    Э.Болормаа: Засгийн газрын огцруулахгүй гэдэгт МАН-ын бүлэг 100 хувь санал нэгдээгүй

No Result
View All Result

Тийм ээ, тэр галч…

by undesten
2024-06-25 08:58
in Онцлох мэдээ, Улс төр
1
Тийм ээ, тэр галч…
SHARETWEET

Эхлээд, Оросын рок хөгжим, тэр дундаа пост панк болон панк рокийн домог Виктор Цой энд яригдах ёстой болж байна. Учир нь Виктор Цой өнгөрсөн зууны сүүлчээр задран унасан СССР-ийн өөрчлөлтийг дуу хоолой, хөгжмөөрөө ойлгуулж чадсан “үзэгдэл” юм. Тухайн үеийн хаалттай нийгэм дэх эрх чөлөөгөөр, итгэлээр, мөрөөдлөөр дутсан залууст түүний дуу сэргэлтийг, өөрчлөлтийг, шинэчлэлтийг гэрэл гэгээ, итгэл найдвартай хамт өгсөн гэдэг. Энэ утгаараа, өнгөрсөн зууны сүүлч үеийг Виктор Цойгүйгээр ярих хэцүү л дээ. Боломжгүй. Түүнийг дэндүү сайн мэдэх хүн Монголд ч олон бий. Тэр хэрээр өөрийг нэмж ярих нь илүүц ч байж мэднэ.

Гэхдээ дууных нь утга, агуулга одоо ч шинэ хэвээрээ байна. Ямартаа л “Виктор Цой амьд, тэр тамхи татахаар гарсан” гэх вэ дээ. Түүнчлэн Виктор Цой зөвхөн дуучин биш зураач, сийлбэрчин, уран барималч байв. Тэр бас ингэж “тэсрэх”-ээсээ өмнө Санкт-Петербургт байрлах Комчатка гэх ажилчдын байрны галч нарын нэг байжээ.

Түүний галч байсантай нь холбоотой бяцхан маргаан одоо ч үргэлжилдэг юм байна лээ. Нэг хэсэг нь “Од болохоосоо өмнө галч байсан” гэнэ. Нөгөө зарим нь “Виктор Цой ерөөсөө галч байгаагүй, зүгээр л зураг зууханд нүүрс түлж зураг авхуулсан төдий” гэдэг. Бас л, ихээхэн сонин агуулгатай маргаан шүү. Магадгүй, үүний ард Виктор Цой хэмээх домог болсон дуучны тухай биш, галч гэдэг ажлын талаарх ойлголт яваад байх шиг байгаа юм. Тэгж ч ойлгогддог. Ерөөсөө л Виктор Цой гэдэг одыг галч хэмээх ажлаас “харамласан” л явдал бололтой. Тэгвэл манайд яг одоо энэ ажилтай холбоотой “яриа” явж байна. Гэхдээ эсрэгээрээ. Виктор Цой-г ингэж шүтэн бишрэгчид нь галчийн ажлаас холдуулах гэж, эсвэл галч байсанд нь зөвтгөл хийж ирсэн. Харин манайд, одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг “…Галч байсан” гээд шоолдог. Тохуурхдаг. “Гялгар хамартай гачгаар” хэмээдэг. Яг ингэж хэлдэг, энэ “сэдэв”-ээр цахим сүлжээнд контент бэлтгэж түгээдэг тун цөөхөн хүн бий. Гол нь тэд Л.Оюун-Эрдэнэд асар дургүй. Үзэн яддаг. Яагаад гэвэл тэд Л.Оюун-Эрдэнийн хохирогчид. Юугаараа хохирсон бэ гэхээр 2016 оноос хойш түүний улс төрийн үйл ажиллагаа ялангуяа, Ерөнхий сайд болсноос нь хойшх авлигын эсрэг элдэв ажиллагаа, санаачлан гаргасан хуулиудын хэрэгжилтэд нь өртөгсөд юм. Тэд асар их мөнгөтэй. Улс төр, хууль хяналт, бизнесийн салбарыг хэрсэн асар өргөн сүлжээтэй. Дам байдлаар эрх мэдлийн өндөрлөгт ч өнөөдөр оршиж чаддаг. Одоо ч байж байна.

Тэд Л.Оюун-Эрдэнэд Эрдэнэтийг, Монголросцветметийг, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг, Хөтөлийн цементийн үйлдвэрийг алдсан. Л.Оюун-Эрдэнэ тэдний нүүрсний хулгай, Хөгжлийн банкны дээрэм, Оюу толгойн луйвар, С.Зоригийг хөнөөсөн хэрэг, газрын наймааг ухаж гаргасан. Одоо “Цагаан суваргын орд, Тавантолгойн ордыг авна” гээд айлгачихсан.

Товчхондоо, ийм. Тэд Л.Оюун-Эрдэнэтэй тохиролцох, найзлах оролдлогыг хэдэн жилийн өмнөөс хийсэн. Үр дүнд хүрээгүй. Мөнгө, албан тушаалын хугацаа, байж болох бүгдийг л амлаж үзсэн байдаг. Гэвч тэр алийг нь ч “Авъя” гэж ам ангайгаагүй өнөөг хүрсэн. Энэ нь ердөө л үзэл бодолтой нь холбоотой.Л.Оюун-Эрдэнийн үзлийг ойлгоход уг нь амархан. “Шударга ёс, баялгийн тэгш хуваарилалтын төлөө авлигатай ямар ч нөхцөлд тэмцэнэ” л гэдэг концепцтой хүн шиг байгаа юм. Тайлбарлах гэж олон зүйл нурших ч хэрэггүй аж. Анх 2005 онд 25 настай Л.Оюун-Эрдэнэ “Алсын хараа” нэртэй ном хэвлүүлжээ. Номын шинжээчид тэр номыг нь “Энгийн болоод өгөөжтэй хувийн хүний хөгжлийн тухай гарын авлага” гэсэн. “Амьдрал”, Алсын хараа”, “Шийдвэр”, “Зөвлөмж” хэмээх дөрвөн бүлэгтэй тэр номд “Утга учиртай амьдрах болон урсгалаараа амьд байх гэсэн хоёр ойлголтыг заагладаг зүйл нь туйлын зорилго, алсын хараа юм. Бидний амьдрал зөвхөн дурсамж үлдээхэд бус түүх бүтээхэд зориулагдах ёстой”, “Зорилгыг хүн өөрөө тодорхойлдог бол алсын харааг таньдаг гэж үздэг. Зорилгыг хүн өөрчилж, дахин тавьж болдог бол алсын хараа нэг л байдаг”, “Бид төрөхдөө ямар нэгэн сонголт хийх боломжгүй байсан ч өнөөдөр бидэнд амьдралаа өөрчлөх боломж байна. Энэ бол шийдвэр юм”, “Хорвоо дээр оршин тогтнож буй бүх зүйлд өөрийн гэсэн баланс, хэм хэмжээ гэж байдаг. Тэрхүү баланс алдагдсанаас шалтгаалж муу үр дагаварт хүрдэг”, “Бага байхдаа би томруулдаг шилийг нарны гэрэлд тусган цаас шатааж тоглох дуртай байж билээ. Яагаад цаас шатаж байгааг өвөөгөөсөө асуутал нарны гэрэл бүгдийг нь цуглуулсан учир цаасыг шатаахаар хүчтэй болж байгаа юм. Чи ч гэсэн нэг зүйлд төвлөрч чадвал юуг ч бүтээж чадна гэж хэлсэн нь одоо болтол сэтгэлээс гардаггүй юм”, “Өөртөө байгаа нөөцөө өөрийнхөө хамгийн чадах салбарт зөвөөр зарцуулах чадварыг эзэмших хэрэгтэй. Өндөрт ниссэн шувуу илүү алсыг хардаг гэдэг. Тиймээс илүү хол, илүү өндөр дүүлэн нисээрэй” гэсэн тэмдэглэлүүд нь үлджээ. Дараа нь 2015 онд 35 настай Л.Оюун-Эрдэнийн “Азийн хүлэг улс” ном гарсан. Тэрээр их сургуулийн дипломын ажлаа энэ нэрээр хийж, төгсөж ирээд ном болгож гаргажээ. Улс орноо сонжиж дүгнэсэн, бусад улс гүрэнтэй харьцуулсан агуулга бүхий номоо Л.Оюун-Эрдэнэ “Номын гол санааг Монголын улсын хөгжлийн загварыг тодорхойлох гэсэн эрэл хайгуул гэж дүгнэж болно.

Монголчууд бидний сэтгэлгээ, үнэт зүйлс, өв соёлд цог хийморь, жавхлан, хурдны хүчний бэлгэдэл болж явдаг домгийн гуурст хүлгийг бодож, 25 жилийн дараа Азидаа төдийгүй дэлхийд нэрээ мандуулсан, өндөр хөгжилтэй улс болохыг бэлгэдсэн” гэсэн нь бий.

Өөрөөр хэлбэл, тэрээр “Монголчууд юун дээр, яагаад алдсан бэ”, “Цаашдаа яаж явах вэ” гэдэг зүг чигийг өөрийнхөөрөө тодорхойлсон. “Азийн хүлэг улс”ном анх гарахад “Номын тэргүүн “Доголон ардчилал” бүлэгт ардчиллын тулгуур ойлголтууд буюу хувь хүний эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөө, хуулийн засаглалын талаар, түүнчлэн тэгш бус байдал, дундаж давхаргынхан, популизм гэсэн сонирхолтой сэдвүүд хөвөрнө. Харин дэд “Түүчээ шувуу” бүлэгтээ удирдлага, манлайллын талаарх ойлголт, удирдагчийн ёс зүй, баримтлах зарчмын асуудлыг хөндөж, улстөрчдийг үнэлэх тав гол шалгуурын талаар өгүүлсэн нь сонгууль дөхсөн энэ цаг үед тун ч мэдүүштэй хэрэг болжээ. Гутгаар “Цогт эрдэнэ” бүлэгтээ зохиогч үндэсний дүр төрх, суурь үнэт зүйлсийн талаарх өөрийн үзэл бодол, судалгааг дэлгэн тавьсан байна” хэмээх “тайлбар”-тай худалдаанд гарч байв. Харин өөрөө “Монголын эзэнт гүрэн 25 жилийн дотор ромчуудын 400 жилийн туршид эзэлснээс хавьгүй уудам газар нутгийг нэгтгэж, ертөнцийн газрын зургийг шинэчлэн зурж байв. Харин бид ардчилсан тогтолцоонд шилжээд 25 жил өнгөрчээ. Сэргэн мандсан болон уруудан доройтсон улс орнуудын нууц, өнгөрсөн 25 жилийн дүгнэлт, ирэх 25 жилийн хөгжлийн төсөөллийн тухай та энэ номноос уншаарай” гэж байв. Ганцхан эшлэл “Хийх ажлаа хийдэггүй, хуулиар олгогдсон эрх мэдлээ хэрэгжүүлдэггүй улстөрчид хөшигний цаана нэр цэвэр үлдэх нь олон. Бид улстөрчийн эс үйлдэхүйн талаар төдийлөн ярьж хэвшээгүй. Өнөөдрийн нийгэм, эдийн засагт тулгамдаж буй асуудлуудын ард хэний эс үйлдэхүй чимээгүй нуугдаж байгааг бид анзаарч хардаг уу” гэснээс 19 жилийн өмнөх түүний үзэл бодлыг харж болно. Улмаар гурван жилийн өмнө “Алсын хараа-2050” нь хэвлэгдсэн. Үүнийг Л.Оюун-Эрдэнийн “Монголын хөгжлийн загвар”-ыг гаргах эрэл хайгуулын үргэлжлэл гэж болно.

Түүнд 30 жилийн алдаа оноог дүгнэж, ирэх 30 жилийн хөгжлийн бодлогыг цогцоор нь тодорхойлсон. Энэ ном “Үндэсний нэгдмэл үнэт зүйл”, “Хүний хөгжил”, “Амьдралын чанар ба дундаж давхарга”, “Эдийн засаг”, “Засаглал”, “Ногоон хөгжил”, “Амар тайван аюулгүй нийгэм”, “Бүс орон нутгийн хөгжил”, “Улаанбаатар ба дагуул хот” хэмээх есэн бүлэгтэй. Ерөнхийдөө Ерөнхий сайд болсноосоо хойшх бүх үг, үйлдлийнх нь “замын зураг” гээд ойлгочиход болохоор…

Ер нь бол ийм суурь дээр нь Монголын улс төр л өнөөгийн Л.Оюун-Эрдэнийг “бүтээчихсэн” байгаа юм. Тэрээр 2009 онд МАН-ын Удирдах зөвлөлийн ХЭГ-ын даргаар томилогдсон. Улс төртэй гаднаас нь биш дотроос нь танилцсан үе нь тэр. Улмаар 2010 оноос МАН-ын томоохон “нэгж” болох НАМЗХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдсон. 2011 онд МАН-ын Нарийн бичгийн дарга, 2012 оноос Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ч сонгогдов. 2012 оны сонгуулийн дараа МАН-ын залуус гадаад, дотоодод “хувийн мэдлэг”-ээ дээшлүүлэхээр явцгаав. Л.Оюун-Эрдэнэ ч АНУ-ыг зорьсон. Эзгүйд нь МАН-д “өөрчлөлт” явагдаж, НАМЗХ-ны ерөнхийлөгчөөс буулгасан. Тэр үйл явц тухайн үеийн МАН-ын дарга М.Энхболдын тусламжтайгаар хийгдэж, НАМЗХ-г тус намын “язгууртан” гаралтай залуус эзлэн авсан нь тэр. Түүнийг 2015 онд сургуулиа төгсөж ирэхэд МАН-ын гишүүний батлахаас өөр зүйл үлдээгээгүй байсан гэдэг. Угтаа МАН-ын эрх мэдэл Хотын фракцад бүрэн шилжсэн байв. Хотын фракц ч гэж дээ бүлэглэлийн мэдэлд орсон хэрэг. Гэхдээ МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан, НАМЗХ-ны ерөнхийлөгчийн сонгуульт ажилтай байсны хувьд 2016 оны УИХ-ын сонгуульд мандат авч, Хэнтийдээ нэр дэвшсэн. УИХ-ын гишүүн ч болов. Анхдугаар чуулган дээр МАН-ын дарга М.Энхболд Ерөнхий сайд бус УИХ-ын дарга болсон. Эндээс Л.Оюун-Эрдэнэ “үг”-ээ хэлж эхэлсэн байдаг. “Намын дарга Ерөнхий сайд болох ёстой. УИХ-ын дарга болсон нь буруу жишиг” гэж. Улмаар М.Энхболд, Л.Оюун-Эрдэнэ гэдэг хоёр хүний асуудал дэгжин хөөрч, МАН-ыг хамарсан хямрал болж хувирсан. Уг нь тэр үед “М.Энхболд хэн байлаа, Л.Оюун-Эрдэнэ хэн билээ” л гэхээр байдаг юм. МАН УИХ-д 65 суудалтай болсон ч дээрх зөрчлийн улмаас 33:32-ын бүлэгт хуваагдаж жил гаруй зөрчилдсөн. М.Энхболдын оронд Ерөнхий сайд болсон Ж.Эрдэнэбатын Засгийн газар 2017 онд огцорч, оронд нь одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд болж байв. Шалтгаан нь Ж.Эрдэнэбатын сайд нар концессын гэрээнд холбогдож, Засгийн газар нь Тавантолгойг гадаадын хөрөнгө оруулалттай компанид өгөхөөр зэхэж байсантай холбоотой байв. Л.Оюун-Эрдэнэ ч энэ хооронд 60 тэрбум, Эрдэнэтийн 49-өөс эхлээд олон асуудал руу орж, өөрөө АТГ, ТЕГ-т хандах зэргээр өөд уруугүй гүйсэн. Сүүлд 2019 оны эхээр Эрдэнэтийн 49 хувь Сингапур руу зарагдах гэж байсныг ч “барьж авч” зогсоож байлаа.

Бас М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулав. Хожим өөрийнх нь болоод өрөөл бусдын ярих нь “Л.Оюун-Эрдэнэ М.Энхболдыг зөвхөн М.Энхболд гэдэг утгаар нь бус бүлэглэлийн МАН дахь гол хүн гэдгээр нь тэмцэлдээд байсан” гэсэн байдаг.

Энэ мэтээр өнөөдрийн ил тод болсон бүлэглэлд дөнгөж УИХ-д сонгогдсон бацаан санаанд оромгүй цохилт өгч эхэлсэн. Яг үнэндээ бүлэглэл тэр үед өнөөдрийг хэзээ ч төсөөлөхөөргүй тэнгэрт гарчихсан байсан л даа. 2019 оны хавар тэрээр У.Хүрэлсүхийн танхимд ЗГХЭГ-ын даргаар томилогдов. Ажлаа авангуут Эрдэнэтэд онцгой дэглэм тогтоож, ХХК байсан статусыг нь ТӨҮГ болгосон. Цаашлаад Эрдэнэтийн 49 хувийг “худалдаж авсан” схемийг танилцуулж, хууль хяналтын байгууллагад шилжүүлэх ажлыг хийж эхэлсэн. Залгуулаад Хөгжлийн банкны чанаргүй зээлүүдийг гаргаж судлан, улс төрийн хамаарлыг тогтоож, хууль хяналтын байгууллагад шилжүүлэх бэлтгэлийг хангаж байв. УИХ-ын 2020 оны сонгуульд МАН дахин ялалт байгуулж 62 суудал авлаа. Үүнээс хэдхэн сарын дараа цар тахал дэгдэж, улс төр хойш тавигдаж, эрүүл мэнд, эдийн засгийг авч үлдэх томоохон үүрэг эрх баригчдын нуруун дээр буусан. 2021 оны эхээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх гэнэт огцрох мэдэгдэл хийж, Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлсэн. Тухайн үеийн УИХ ч, МАН ч Л.Оюун-Эрдэнийг дэмжиж Ерөнхий сайдаар томилсон. Хил хаалттай, гардаг ч юмгүй, ордог ч зүйлгүй. Эдийн засаг хамраараа хатгаад эхэлчихсэн. Бас л хүнд үе шүү дээ. Намар нь тэр МАН-ын даргаар сонгогдсон. Цар тахлын эсрэг авсан арга хэмжээнүүд нь байгаа онож, намжсан. ДЭМБ-аас хамгийн бага эрсдэлтэй даван туулсан улсаар зарлагдсан. Үүнтэй зэрэгцээд эдийн засгийн уналтыг зогсоох ажиллагаатай хамт авлигын эсрэг арга хэмжээнүүдийг ээлж дараалан авч эхлэв. Зөвхөн уул уурхайн экспорт дээр тогтдог манай эдийн засгийн гол олдог ашиг улс төр, бизнесийн бүлэглэлийн халаас руу урсаад байсныг Л.Оюун-Эрдэнэ олж харсан байгаа юм. Ингэж нүүрсний хэрэг мандсан. Нүүрсийг амнаас нь 60 орчим ам.доллараар авч хил давуулангуутаа 100 гаруй ам.доллараар зарж, дундаас нь ашиг олохын зэрэгцээ, тээврээс нь ч “мөнгө хийдэг” бүлэглэл байгааг тэр 2022 оны хавар олон нийтэд зарласан.

Ер нь 2022 онд монголчууд тэр чигтээ нүүрсний хулгайд анхаарсан. Өвөл нь шинэ жилийн өмнөхөн нүүрсний хулгайг эсэргүүцсэн томоохон жагсаал ч Сүхбаатарын талбайд болж байв. Ингэж Тавантолгойн ордын төрийн эзэмшлийг хариуцдаг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулалт эрүүлжиж, манай эдийн засаг огцом сэргэлтийг авч чадсан.

Мөн Оюу толгойн хөрөнгө оруулагчидтай хоёр, гурван жилийн турш хийсэн хэлэлцээр амжилттай болж, Дубайн гэрээг цуцлуулж, манай талд тавигдаад байсан 2.3 тэрбум ам.долларын “хөрөнгө оруулалтын өр” тэглэгдсэн. Бас Оюу толгой ХХК-д оногдуулсан торгууль, нөхөн татварын төлбөрийг авч, цар тахлын хөл хориотой хүнд өдрүүдэд иргэн бүрийн дансанд дэмжлэг болгож шилжүүлсэн. Эрдэнэт ч тэр үед Монгол Улсын цахилгаан, дулааны бүх зардлыг дааж байв. 2023 оноос Хөгжлийн банкны хэрэг албан ёсоор хууль хяналтын байгууллагад шилжиж, шүүх ажиллагаа ч эхэлсэн. Шүүхийн процесс нь одоо дуусаагүй л байна. Үүнтэй зэрэгцүүлээд Улаанбаатар хотын газрын наймаа, хот төлөвлөлтийн алдааг ил болгож бас л хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн. Гарын үсэг бүр нь авлига, их мөнгө дагаж зурагддаг байсан дээрх хэргүүдээс болоод өнөөдрийн түгжрэл гээч хаашаа ч үгүй “түгжирчихээд” байгаа юм. Мөн авлигын эсрэг “5Ш” хэмээх ажиллагаа хэрэгжүүлж, олон үр дүнд хүрчих шиг болсон. Гэхдээ эргэн тойронд нь ил, далд олон асуудал болсон дуулддаг. Тухайлбал, тэр ажиллагаанд өртөгсөд эсэн мэнд үлдэхийн тулд хууль, хяналтын байгууллагынхан, тэр байтугай төрийн институтуудын дунд ч дажин тарьж байна.

Зөвхөн энэ “5Ш” ажиллагаа ч биш. Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үг бүр хэн нэгэн эрх мэдлийн хулгайчид онож тусдаг. Хийсэн үйлдэл бүхэн нь хуулийн, нийтийн өмчийн, баялгийн хулгайг сөхөж гаргадаг. Тэр хэрээр Л.Оюун-Эрдэнийн дайсан үргэлж өсөж үржиж ирсэн. Гол нь энэ дайснууд нь Л.Оюун-Эрдэнийг олны өмнө, ил яаж ч чаддаггүй.

Түүнд тэдэн шиг хулгай зэлгийн түүх байхгүй. Хамгийн гол нь түүний үйл ажиллагаа нь тэдний эсрэг ч олон нийтийн төлөө байдаг. Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнэд олон нийтийн дэмжлэг хамгаалалт болдог. Бүлэглэлээс гадна шүүх рүү гашуун үг байнга шиддэг. Учир шалтгаан нь бас л энгийн юм байна лээ. Өнгөрсөн хугацаанд хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн олон ноцтой авлига, албан тушаалын хэрэг шүүх дээр будилдаг. Гацдаг. Дардаг. Хэн нэгний захиа даалгавраар хэрэг биш болгодог. Яг үнэндээ шүүх хэнд үйлчлээд, хэний захиа занааг ойлгож хүлээж аваад байдаг нь улс төрийн хүрээнд аль хэдийнэ нууц биш болчихсон. Тэр талаар Л.Оюун-Эрдэнэ бол “ойлгомж муутайхан” яриад л байдаг юм. Харин өөр хэн нэгнээс тийм эр зориг одоогоор гараагүй байна. Ядахад шүүх байгууллагыг “шүүрэн шанага” мэт болгож байхад Монгол Улсын 600 гаруй шүүгчээс “шүгэлдэх” зоригтой шүүгч нэг ч гарч ирэхгүй байгаа юм.

Шүүх гэснээс Л.Оюун-Эрдэнэд өнгөрсөн цаг хугацаанд нэр зааж довтолсон олон “хувь хүн” байдаг. Тэд бүлэглэлийн эд эс, шүүх бол тэдэнд боломж олгож, найр тавин хуулийг уландаа гишгэдэгтэй холбоотой учраас ингэж “бай” болдог юм байна.

Түүний сүүлийн өдрүүдэд яриад байгаа “Ардчилсан хувьсгалын үзэл санааг бүдгэрүүлж, иргэдийн урмыг хугалж, итгэлийг эвдсэн зүйл бол авлигал юм аа. С.Зориг нар “Улсынхаа эрх ашиг нэгдүгээрт, улс төрийн нам, нөхдийн эрх ашиг хоёрдугаарт, эцэст нь хувийн эрх ашиг гэж эрх ашгийг эрэмбэлж байсан. Харамсалтай нь С.Зориг амиа алдсанаар энэ зарчим алдагдсан. Хувийн эрх ашгаа хангахын тулд намыг ашиглаж, улсаа тонон дээрэмддэг болсон. Мартагдсан зорилго руугаа буцах, алдагдсан зарчим руугаа эргэх ухаарлыг Ерөнхий сайд А.Амар нар “Шинэ эргэлтийн бодлого” хэмээн тодорхойлж байсан. Харин өнөөдөр та бид Ардчилсан хувьсгалын анхны үнэт зүйлийг эргүүлэн авчирах ардчиллын хоёр дахь давалгааг эхлүүлэх шаардлагатай байна. Шударга ёсны тэмцэлд нам харгалзалгүй нэгдэж, үзэл санаа, үнэт зүйлдээ үнэн бас үнэнч байхыг уриалж байна” хэмээснээс үүнийг ухаж ойлгож болно. Бас “Монголчууд бид 30 жил хүссэн шударга ёсны үзэл санаа, тэмцэлдээ үнэнч байцгаая. Энэ удаа та бид “Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу” гэдгийг сонгох хариуцлагатай сонголтын өмнө байна. Хулгай, луйвар хийсэн хүмүүс хилийн чанадаас сонгуулийг анхааралтай ажиглаж байгаа. Тэд Ардын нам ялагдаасай, эхлүүлсэн энэ тэмцлүүд нь үр дүнгүй болоосой гэж байна.

Их хэмжээний авлигын мөнгө хуримтлуулж, бүлэглэлийн үр хөврөл болсон улстөрчдөө парламентад оруулах гэж тэд улайрч, зүтгэж байна” гэснээс ч өнөөгийн бодит байдлыг унших боломжтой.

Ер нь тэгээд Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүн явж явж аль 20 жилийн тэртээ “Улс болохгүй байна, улстөрчид буруу байна” гэдэг ухрахааргүй, хатуу үзэл бодолтой болчихсон. Тэр нь Монголын улс төрийн практикаар бүр батжиж, өнөөдрийн Л.Оюун-Эрдэнийн үйлдэл болж буй үзэгдэл юм. Өөрөөр хэлбэл, түүнд буцах зам байхгүй. Өөрөө ч үүнийг мэддэг бололтой юм билээ. Саяхан нэг ярилцлагадаа “Хэрвээ би энэ системийг задалж чадахгүйгээр эрх мэдэлгүй Оюун-Эрдэнэ болчихвол мэдээж таатай биш, төвөгтэй ирээдүй хүлээж байгаа. Гэхдээ энэ яригдсан үнэт зүйлүүд, суурь зарчмууд үүрдийн мөн чанартай” хэмээн хариулсан байгаа юм. Энэ нь яруу найрагч Л.Өлзийтөгс Виктор Цой-гийн “Улаан шар өдрүүдийн эцэст” дууны шүлгийг орчуулж, түүнд гардаг “Бамбайтайгаа, эсвэл бамбайн дээрээ” гэдэг үгийг “Эртний спартчуудын дайнд хүүгээ үдэхдээ хэлдэг байсан үг. “Нэг бол ял, эсвэл үх” гэсэн утгатай” хэмээн тайлбарласантай агаар нэгтэй байж мэдэх юм. Тийм ээ, тэр галч… Авлигын эсрэг, шударга бусын эсрэг, баялгийн тэгш бус хуваарилалтын эсрэг галыг өрдөж буй улстөрч…

Т.БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

ShareTweet

Related Posts

Орхон дээр уулзъя
Нийтлэл

Орхон дээр уулзъя

2026-09-17 16:55
Инфляцийг бут ниргэгч
Нийтлэл

Инфляцийг бут ниргэгч

2026-08-13 20:52
Нулимснаас төрсөн Ардын жүжигчин…
Нийтлэл

Нулимснаас төрсөн Ардын жүжигчин…

2026-02-19 12:08
}

Шинэ мэдээ

Орхон дээр уулзъя

Орхон дээр уулзъя

by undesten
2026-09-17 16:55
0

О.Энхбаатар: Налайхын замын гурван байршлын явган хүний гүүрэн гарцыг арванхоёрдугаар сард ашиглалтад оруулах гэрээтэй

О.Энхбаатар: Налайхын замын гурван байршлын явган хүний гүүрэн гарцыг арванхоёрдугаар сард ашиглалтад оруулах гэрээтэй

by undesten
2026-09-17 13:33
0

АН: Төсөв хэлэлцэхгүй хэр нь шинэ сайдын томилгоонд ямар хурдан шийдвэр гаргаж байна вэ?

АН: Төсөв хэлэлцэхгүй хэр нь шинэ сайдын томилгоонд ямар хурдан шийдвэр гаргаж байна вэ?

by undesten
2026-09-17 13:10
0

Эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил сүүлийн гурван жилд өсжээ

Эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил сүүлийн гурван жилд өсжээ

by undesten
2026-09-17 12:17
0

Хүүхдийн шүд цоорол 28.8 хувиар нэмэгджээ

Хүүхдийн шүд цоорол 28.8 хувиар нэмэгджээ

by undesten
2026-09-17 11:57
0

XVI-XVII зууны үед хамаарах “Чингис хааны билиг сургаал” бүхий модны үйсэн дээр бичсэн судар олджээ

XVI-XVII зууны үед хамаарах “Чингис хааны билиг сургаал” бүхий модны үйсэн дээр бичсэн судар олджээ

by undesten
2026-09-16 21:08
2

Б.Пүрэвдагва: Нүхэн гарц хийчихээр манайхан доогуур нь ордоггүй. Тэгэхээр манайд нүхэн гарц үр ашиг муутай юм билээ

Б.Пүрэвдагва: Нүхэн гарц хийчихээр манайхан доогуур нь ордоггүй. Тэгэхээр манайд нүхэн гарц үр ашиг муутай юм билээ

by undesten
2026-09-16 20:39
0

У.Хүрэлсүх: Монгол Улсын нутаг дэвсгэр дэх уул, ус бүгд монгол хэлээр нэрлэгдэнэ

У.Хүрэлсүх: Монгол Улсын нутаг дэвсгэр дэх уул, ус бүгд монгол хэлээр нэрлэгдэнэ

by undesten
2026-09-16 20:18
0

Гадаадад оргон зайлж, эрэн сурвалжлагдаж байсан 37 этгээдийг Монголд авчирчээ

Гадаадад оргон зайлж, эрэн сурвалжлагдаж байсан 37 этгээдийг Монголд авчирчээ

by undesten
2026-09-16 20:04
0

4,700 орчим залуу офицер цусаа хандивлах аянд нэгджээ

4,700 орчим залуу офицер цусаа хандивлах аянд нэгджээ

by undesten
2026-09-16 19:54
0

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай