“Robot Challenge 2024” олон улсын роботын тэмцээнд Монгол Улсын баг тамирчид амжилттай оролцож, нийлбэр дүнгээр III байр эзэлжээ.
БНХАУ-ын Бээжин хотод наймдугаар сарын 8-11-ний хооронд зохион байгуулагдсан “Robot Challenge 2024” тэмцээнд дэлхийн 31 орны 5000 гаруй тамирчин, 700 гаруй дасгалжуулагч, 300 гаруй байгууллага, 300,000 оролцогч өрсөлдсөн байна.
Тус тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн Улаанбаатар хот, Орхон, Ховд аймгийн Зохион бүтээгчдийн академи болон “Орхон Эмпати”, “Монгол тэмүүлэл”, “Шинэ эрин”, “Шинэ эхлэл” сургуулийн 50 гаруй тамирчин насанд хүрэгчид болон ерөнхий боловсролын сурагч гэсэн ангиллаар амжилттай оролцсон юм.