Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр /2024.10.18/ хуралдаж, Дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэв.
УИХ дахь МАН-ын бүлгээс Тусгай хяналтын дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Баттөмөрийн Энхбаярыг сонгожээ.
Тэрээр 1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөн, 1999 онд тус сургуульд магистрын зэрэг хамгаалжээ.
Боловсрол, ажлын туршлага,
-
1998-2004 онд “Улаанбаатар-Эрдэм” дээд сургуульд багш,
-
2000-2001 онд УИХ-ын гишүүний туслах,
-
2001-2002 онд УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албанд референт, хуулийн зөвлөх,
-
2003-2006 онд Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын Тамгын газрын дарга,
-
2006-2007 онд ХЗДХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга,
-
2009-2011 онд Нийгмийн даатгалын ерөнхий газрын Тамгын газрын дарга,
-
2011-2013 онд МАН-ын даргын зөвлөх,
-
2014-2016 онд УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх,
-
2016-2018 онд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд,
-
2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
-
2023 онд Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга,
-
2023 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж,
-
2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр дахин сонгогдсон юм.
Эх сурвалж: УИХ