Монгол Улсын эрдэс бүтээгдэхүүний экспортын 2024 оны урьдчилсан мэдээг Гаалийн ерөнхий газраас танилцууллаа.
Гаалийн байгууллагын мэдээгээр 2024 нүүрсний экспортын орлого 8,694.7 сая ам.доллар болжээ.
Оны эхнээс экспортолсон нүүрсний хэмжээ 83,721 мянган тоннд хүрчээ. Ингэснээр түүхэндээ анх удаа нүүрсний экспорт 80 сая тонн давлаа.
Гол нэрийн 6 эрдэс бүтээгдэхүүний экспортын нийт дүн 13,246,287,070.5 долларт хүрчээ.