УИХ-ын гишүүд УИХ-ын даргад Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барьсан талаараа мэдээлэл өглөө.
Олон удаагийн хэлэлцүүлэг хийсний үр дүнд 41 гишүүн гарын үсэг зурснаар уг хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьжээ.
Нийгмийн даатгалын ерөнхий хуульд байдаг зохицуулалтаас Иргэний хуулийн зохицуулалтын хөдөлмөрийн шинж чанартай зүйлээс албан журмын нийгмийн даатгал авдгийг болиулъя гэсэн санаатай.
Иргэн ажил хөдөлмөр гүйцэтгэхдээ орлогоосоо 20 хүртэлх хувийн нийгмийн даатгал төлж байгаа нь ажилгүйдлийг ихэсгэх, ажлын байрны үр ашгийг багасгах, энэ чиглэлээр хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг боймлох арга хэмжээ болж байна гэж үзэж байна” гэлээ.