Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний төслийн эхний хэлэлцүүлгийг хийж байна.
Төслийг Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр танилцуулахдаа “Монгол Улсын экспортын орлогыг бүрдүүлдэг нүүрсний үнэ 2025 оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 40 хувиар унаж, нийт экспортын орлого 17, улсын төсвийн орлого 16 хувиар буурлаа. Энэ нөхцөл байдал 2025-2026 он дамжин үргэлжлэх төлөвтэй байна. 2026 оныг реформ өөрчлөлт хийсэн жил байх болно” гэв.
Мөн Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний төсөлд нийт 300 төсөл арга хэмжээг 17 их наяд төгрөгөөр санхүүжүүлнэ. Үүнээс
-
улсын төсвөөр ₮3,5 их наяд,
-
орон нутгийн ₮1,5 их наяд,
-
гадаадын санхүүжилтээр ₮4,5 их наяд,
-
төр хувийн хэвшлийн түншлэлээр ₮4,4 их наядаар санхүүжүүлнэ гэлээ.