За одоо энэ шар сэгсээхэйг Бангкокт элчингээр суух тушаал нь гарсан, экс найз охиноо алсан, MCS-ээс мөнгө авсан, дараагийн Ерөнхий сайд болохоор горилж байгаа, Ерөнхийлөгчид дахин нэр дэвших санаархалтай, Эбигийн туршуул, Оджаргалын онжиго, Ми.Энхболдын амраг, өнгөт хувьсгалын санхүүжүүлэгч, тэгснээ нөхрөөсөө өөр юмтай явалдсан гэхчлэн балбах л дутуу байна.
Төв талбай дээр яамдуудын өдөрлөг болох мэдээллийг урд шөнө 21:00 цаг өнгөрч байхад хэвлэлийнхэнд түгээж, өнөөдөр хөл тавих зайгүй асар, үг хэлэх боломжгүй олон чанга яригч, хөгжим дуу хуур нүргэлж байна даа.
Номын баярын өглөө л гэхэд асар нь жигдрээгүй хөглөрч байдаг биз дээ, атал яав, аймаар хурдтай хөдөлжээ.
Үүнийг чинь л хэлээд байгаа юм, үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг чинь дарангуйллын бүх аргаар устгаж байна, устгасаар байх болно, залууст гадагшаа явах юмсан, виз даруулах юмсан гэхээс өөр ямар ч мөрөөдөл үлдэхгүй болтол шахна! Оюун-Эрдэнэ огцрох, үгүй нь ердөө ч сонин биш, мөн чанар араншин нь өөрөө энэ юм.
Монголчууд хэдхэн хүний тархи толгой дотор мохож амьдрах ёстой гэнэ.
Цахимаар саналаа өгөөд, ганц хоногийн дотор 40 мянга шахам санал цугларчээ, одоо дата, нэт сүлжээ саатуулна, гэвч уйгагүй байгаарай.
Оюун-Эрдэнэ орлогоо тайлбарлаад л болчих байтал одоо юу болов? Залуус хэдэн өдөр тайван жагсахаас юунд нь айгаад байгаа юм, орлогоо тайлбарлачихаар юу нь болохгүй байгаа юм, ингэж хүндрүүлэх ямар хэрэг байна ааа? Дарангуйлал ингэж ирдэг биш, аль эрт ирчихсэн, өөрсдөө харцгаа, мэдэрцгээ!
ЭМҮЖИН.
Өргөдөлд гарын үсэг зурах бол энд дарна уу.