Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг “20 минутын хот” Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн танилцууллаа.
Нэгдүгээрт, төлөвлөлтөө маш сайн хийх ёстой гэж үзсэн. Олон жил яригдсан 2040 он хүртэлх хотын төлөвлөлтийнхөө асуудлыг УИХ-д өргөн барьсан бөгөөд хэлэлцүүлж буй. Хот тосгоны эрхзүйн байдлын тухай хуультай хамтад нь уялдаатай хэлэлцүүлэх үүднээс зургаадугаар сараас хэрэгжиж эхлэх гэж байсан тус хуулийн үйлчлэх хугацааг нэг жилээр хойшлуулж байгаа юм.
Төлөвлөлтүүдээ тал талын уялдаатай хийвэл дараагийн зураг төсөл, хөрөнгө оруулалтууд ярих боломжтой болно гэж бодож байна.
Туулын хурдны замын бүтээн байгуулалтыг хийснээр нийслэл хотын түгжрэл 50 хүртэлх хувиар буурна гэж тооцоолж байна. Гэсэн хэдий ч түгжрэлийг бууруулах ажлыг ганцхан зун хийж амжихгүй.