УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тогтоолыг хэлэлцлээ.
Хуралдааны явцад санал хураалтыг ил эсвэл нууцаар буюу цаасаар явуулах эсэхийг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулж, 23 гишүүн оролцсоноос 16 гишүүн дэмжсэн тул санал хураалтыг нууцаар явуулсан юм.
Санал тооллогын комиссын даргаар УИХ-ын гишүүн, ИЗНН-ын дарга Б.Батбаатар, Нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн Б.Баярбаатар ажиллахаар болсон.
Тэгвэл байнгын хороо хуралдаж дууссаны дараа нууц санал хураалт явуулахад, гишүүдийн олонх нь буюу 73.9 хувь нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэхийг дэмжлээ.