УИХ дахь байнгын хороонуудын хуралдаан өнөөдөр болно. Үүнээс анхаарал татаж буй нэг асуудал бол “Улаанбаатар хотын автотээврийн хэрэгслийн албан татварын нэмэгдлийг цуцлах талаар гаргасан нийтийн өргөдлийг судлан үзэж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлт”-ийг хэлэлцэх юм. Энэ асуудлыг Төсвийн байнгын хорооны хурлаар хэлэлцэнэ.
Төсвийн байнгын хороог УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн ахалдаг бол гишүүдээр Н.Алтанхуяг, Т.Аубакер, Д.Батбаяр, Р.Батболд, Ж.Батжаргал, Д.Батлут, Б.Батцэцэг, Ж.Баясгалан, Х.Болормаа, Х.Булгантуяа, Ж.Ганбаатар, Г.Ганбаатар, Х.Ганпүрэв, Х.Ганхуяг, Г.Дамдинням, Б.Заяабал, Б.Мөнхсоёл, П.Мөнхтулга, З.Мэндсайхан, Д.Пүрэвдаваа, Б.Түвшин, Г.Тэмүүлэн, Д.Цогтбаатар, Б.Чойжилсүрэн нар ажилладаг. Эдгээр иргэдийн төлөөлөл болсон гишүүд иргэдийнхээ өмнө тулгамдаад буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?












































































