/Экс Ерөнхийлөгч Юн Сок Ёл мөрдөнгийн камерт хамаг хувцсаа тайчин нүцгэлж, эсэргүүцэл илэрхийлжээ/
Тэргүүн хатагтай асан Ким Кон Хийг авилга албан тушаал, санхүүгээ нотолж чадаагүй, бусдад давуу байдал олгосон зүйл ангиар Прокурорын газраас баривчлах тогтоол гаргасан тухай прокурор Ми Жун Ки мэдэгджээ.
Сөүл хотын тойргийн шүүхээс ирэх долоо хоногт прокурорын тогтоолыг хэлэлцэж, батлах юм байна. Экс ерөнхийлөгч Юн Сок Ёлын эхнэр сэжигтэн Ким Кон Хи хэд хоногийн өмнө прокурорын газар дуудагдаж, хууль бус хувьцааны арилжаа явуулсан, их хэмжээний мөнгө, үнэт эдлэл авсан талаараа мэдүүлэг өгчээ.
Гэхдээ прокурор Ми Жүн Кигийн үзэж буйгаар экс тэргүүн хатагтай орлогоо нотлож чадаагүй тул цагдан хорьж, шалгах ёстой хэмээн үзжээ. Мөн Ким Кон Хиг 2022 оны нөхөн сонгуульд өрсөлдсөн нэр дэвшигчид нөлөөлсөн, Эв Нэгдлийн Сүм шашны байгуулгын бизнесийг дэмжихын тулд авилга авсан зэрэг асуудлаар байцаалт өгсөн байна. Харин Ким Кон Хи энэ бүхнийг эрс няцааж, улстөрийн хэлмэгдүүлэлт хэмээн үзэж буйгаа сэтгүүлчдэд ярьжээ.
Харин түүний нөхөр Юн Сок Ёл нь эхнэрийг нь прокурор шалгаж, цагдан хорих болсныгээр эсэргүүцэн, мөрдөнгийн камертаа хамаг хувцсаа урж тасдан нүцгэн суулт зарлаад байна.
Прокурорууд экс Ерөнхийлөгчийг байцаахаар авч явах гээд чадаагүй. Юн Сок Ёл хүчтэй эсэргүүцэл үзүүлэн, орилж бахиран мөн чармай шалдан байгаа тул түүнийг прокурорын газар аваачих боломжгүй болжээ. Энэ нь Солонгосын түүхэнд дэх цагдан хоригдож байгаа сэжигтнийг авч явах боломжгүй болсон анхны тохиолдол гэнэ. Долдугаар сарын 10-наас хойш хоригдож байгаа Юн Сок Ёлыг дараагийн удаа тусгай багийн тусламжтай хүч хэрэглэн прокурорын газар хүргэхээс өөр боломжгүй болсон тухай Ми Жун Ки ярьжээ.
Эх сурвалж “Илбон” сонин