Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 200 ам.доллар байхад парламентын гишүүд өөрсөддөө сар бүр 3000 ам.долларын орон сууцны тэтгэмж олгох шийдвэр гаргажээ.
Энэ шударга бус шийдвэр тус улсад эмх замбараагүй байдал үүсгэлээ.
Жагсагчдыг шүүмжилсэн Сангийн сайд болон ахмад улстөрчийн гэрийг уурссан иргэд бүрэн тоножээ.
Тус улсын иргэдийн амьдрал хүнд байхад нь парламентын гишүүдийн тансаглал, төсвийн үр ашиггүй зардал хэрээс хэтрээд байгаа юм.
Үймээн самууныг дарах зорилгоор Индонезийн Ерөнхийлөгч шинэ тэтгэмжийг хүчингүй болгож, 5 парламентын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлжээ.
Эх сурвалж: bbc.com